Мэдээ, мэдээлэл
01
5 сар
ОРХОН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АНГИЙН ОЮУТНУУД "МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2019/05/01

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран жил бүр уламжлал болгон дүүргийн Их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулдаг “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдэвт сургалтад Орхон их сургуулийн хууль, эрх зүйн ангийн 90 гаруй оюутнууд хамрагдлаа. 
Энэхүү сургалтын хүрээнд "Мансууруулах бодисын хор нөлөө" сэдвээр Наркологийн төв эмнэлэгийн наркологийн эмч                          Ш. Эрдэнэбулган, "Архи тамхины хор уршиг" сэдвээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэцийн эмч Л. Хоролсүрэн нар тус сургуулийн оюутнуудад холбогдох мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.