Мэдээ, мэдээлэл
22
4 сар
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 14 ДҮГЭЭР ХОРООНЫ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2019/04/22

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацрал, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар тус хорооны нутаг дэвсгэрт байрлах 59-р сургууль, 165-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч болон албаны хүмүүс сургууль, цэцэрлэгийн орчин нөхцөлтэй танилцахаас гадна тулгамдаж буй асуудал, цаашид хийж хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.