Мэдээ, мэдээлэл
22
4 сар
“МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019/04/22

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дүүргийн Прокурорын газар, Цагдаагийн I хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран жил бүр уламжлал болгон дүүргийн Их, дээд сургуулийн оюутан, залуусын дунд зохион байгуулдаг “МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХОР ХӨНӨӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” сэдэвт сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр дүүргийн Эдийн засгийн үндэсний дээд сургуульд хийснээр эхлүүллээ.

Сургалтыг Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн 100 гаруй оюутан залуусыг хамруулан “Хар тамхи болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис түүний хор уршиг, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай” сэдвээр дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурор Ц.Гүнсэл, “Архи, тамхины хор уршиг” сэдвээр дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Наркологийн эмч Л.Хоролсүрэн нар хийлээ.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.