Мэдээ, мэдээлэл
20
4 сар
"ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 90 МИНУТ" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019/04/20

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж Хан-Уул дүүргийн ИТХ болон ЗДТГ-ын хэлтэс, албадын ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ЗДТГ-ын дарга Б.Энхболд, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ болон ИТХ-ын Төлөөлөгчид оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.