Мэдээ, мэдээлэл
18
4 сар
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ УЛАН-ҮДЭ ХОТЫН СЭЛЭНГЭ РАЙОНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
2019/04/18

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ОХУ-ын Буриадын Сэлэнгэ район /дүүрэг/,  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Сэлэнгэ районы Төлөөлөгчид албан айлчлал хийлээ.

Хамтын ажиллагааны уулзалтад Хан-Уул дүүргийг төлөөлж ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын Төлөөлөгч, Албан бус, насан туршийн боловсролын төвийн захирал Т.Рэгзэдмаа, ИТХ-ын Төлөөлөгч, Эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг, ИТХ-ын Төлөөлөгч Д.Батбилэг, О.Баярсайхан, Засаг даргын орлогч А.Амартүвшин, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, Захиргаа, зохион байгуулалтын хэлтсийн дарга П.Амартүвшин нар оролцлоо.

Айлчлалын хүрээнд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэнгийн санаачлагаар Сэлэнгэ районы хүүхдийн зусланд багш, сурагч солилцоог зохион байгуулах тухай хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан бөгөөд энэ зун эхний ээлжит 100-200 хүүхдийг хамруулах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн энэ жил тохиож буй Халх голын 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд Монгол, Орос орны найрамдалт харилцаа, түүхт он жилийг дурссан “Халх голыг хэн сайн мэдэх вэ?” зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулах саналыг уулзалтын үеэр ярилаа.

Сэлэнгэ районы ИТХ-ын дарга Балдаков Александр Михайлович тэргүүтэй төлөөлөгчид ИТХ-ын даргын саналыг найрсаг хүлээн авсан бөгөөд богино хугацаанд ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа уулзалтын үеэр уламжилж байсан юм.

Айлчлалын хүрээнд үндэсний үйлдвэрлэгч байгууллагаар орох хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “АПУ” компанийн үйл ажиллагаатай танилцах аяллыг ирсэн зочид төлөөлөгчид дөө зохион байгууллаа.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.