Мэдээ, мэдээлэл
12
4 сар
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ АВРАХ 14 ДҮГЭЭР АНГИД АВТОМАШИН ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
2019/04/12

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийн үеэр Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангид ой хээрийн түймэр унтраах багаж зэвсэглэмжээр тоноглогдсон Suzuki Kerry маркын 1 ширхэг автомашиныг хүлээлгэн ёслолын үйл ажиллагаа боллоо.

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах анги, Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа, Улаан загалмайн хороо, ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллийг хамруулан 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийг унтраах дадлага сургууль”-ийг зохион байгуулагдлаа.

Ой хээрийн түймэр унтраах нэгдсэн дадлагыг зохион байгуулахад нийт 210 ажилтан, албан хаагч 15 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.