Мэдээ, мэдээлэл
10
4 сар
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 7 ДУГААР ХОРООНЫ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2019/04/10

Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын захирамжийн дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ИТХ-ын Төлөөлөгчид сонгогдсон хороодын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж байгаа.

Уг ажлын хүрээнд НИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа, ИТХ-ын Төлөөлөгч, 7-р хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров, Боловсролын хэлтсийн Статистик мэдээ, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Батбаяр нар өнөөдөр 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЕБ-ын 60 дугаар сургууль, 73 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Д.Болормаа эрхлэгчтэй 73-р цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн өргөтгөлийн барилгатай болж байгаа бөгөөд “Ёс заншлын өргөө” нь Эко дүүргийн жишиг болохоос гадна нийслэлийн бусад цэцэрлэгт уламжлалт ёс заншил, танин мэдэхүйн жишиг сургалтын орчин бүрдүүлсэн үнэлгээг авсан байна.

Ерөнхий боловсролын 60 дугаар сургуулийн хувьд гэр хороололд байршдаг ч сурагчдын сурах орчин, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэхэд илүүтэй анхаарч 18 төрлийн дугуйлан хичээллүүлж, сургалтын орчинг сурагчдын бүтээлээр тохижуулж өгсөн нь дүүргийн хэмжээнд сайн жишээг харуулж байлаа.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.