Мэдээ, мэдээлэл
09
4 сар
“ЯАРМАГИЙН ЦОМ” СПОРТЫН 5 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019/04/09

Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч Р. Дамдин 2007 онд анхлан санаачлан зохион байгуулсан "Яармагийн цом" спортын таван төрөлт тэмцээн энэ жил 12 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. 

Яармаг бүсийн төрийн байгууллагын дунд зохион байгуулагддаг энэхүү тэмцээний нээлтийн ажиллагаанд ИТХ-ын Тэргүүлэгч Р.Дамдин, Төлөөлөгч Б.Батзаяа, Г.Золбаяр нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. "Яармагийн цом-2019" тэмцээнд Нисэх, Яармаг бүсийн 11 төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож, гар бөмбөг, теннис, шатар, буухиа, сагсан бөмбөгийн төрлөөр өрсөлдлөө.

 

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.