Мэдээ, мэдээлэл
28
3 сар
ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭМЧ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019/03/28

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын Тамгын газраас “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б. Цэрэн, ЗДТГ-ын Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын зөвлөх Ч.Бат-Оргил, Эрүүл мэндийн төвийн дарга Э. Бодьцэцэг, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н. Буянхишиг нар оролцож хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд өөрсдийн хувь нэмрээ харамгүй зориулж байгаа үе үеийн эмч нартаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд хүргээд цаашдынх нь ажил, амьдралд нь сайн сайханыг хүслээ.

Мөн тус арга хэмжээний хүрээнд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Эрүүл мэндийн төвийн Нүдний их эмч Т. Сувдмааг Засаг даргын "Жуух бичиг"-ээр, Дотоод шүүрлийн булчирхайн их эмч Ц. Отгонжаргал, Лабораторийн их эмч Х. Онончимэг нарыг Засаг даргын "Өргөмжлөл"-өөр тус тус шагналаа.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.