Төсөл хөтөлбөр
25
2 сар
НАЙРАМДАЛТ ХАРИЛЦААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2019/02/25

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хот, Гангнам дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Монгол улсын Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоорондын харилцааг сайжруулах, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх зорилгоор “Найрамдалт харилцааны санамж бичиг”-т 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б. Цэрэн, БНСУ-ын Сөүл хотын Гангнам дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга И Гуан Сү нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд цаашдын найрамдалт харилцааг бататгаж ,эдийн засаг, соёл урлаг, боловсрол, аялал жуучлалын салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг 2 тал дэмжиж ажиллахаа илэрхийлж харилцан зөвшилцлөө.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.