Мэдээ, мэдээлэл
02
2 сар
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ АХМАДУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2019/02/02

Ѳнѳѳдѳр буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны ѳдѳр дүүргийн ИТХ-ын Тѳлѳѳлѳгч М.Батсайхан, О.Одончимэг, З.Пүрэв-Очир нар 11 дүгээр хорооны 300 ахмад настангуудад сар шинийн хүндэтгэл үзүүлж дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон ИТХ-ын тѳлѳѳлѳгчдийн гарын бэлгийг гардууллаа.Тус арга хэмжээнд 11 дүгээр хорооны ИНХ-ын дарга Ш.Норовцэрэн,Засаг дарга Г.Эрдэнэмѳнх, Ахмадын хорооны дарга Н.Хандаа, дүүргийн Нийгмийн халамжийн албаны дарга Б.Давгадорж, Хѳдѳлмѳр эрхлэлтийн албаны мэргэжилтэн Х.Пүрэвдорж, Гэр бүл, хүүхэд залуучуудийн хэлтсийн мэргэжилтэн Б.Байгалмаа, М.Одончимэг нар оролцлоо. Тус арга хэмжээний үеэр ИТХ-ын Тѳлѳѳлѳгч М.Батсайхан, О.Одончимэг нар 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа иргэд сонгогчиддоо тавилаа. Мѳн иргэд, сонгогчдын сонирхсон асуултад Тѳлѳѳлѳгчид болон албаны хүмүүс хариу ѳгч, 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар иргэд сонгогчидтой харилцан санал солилцлоо.

 

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.