Мэдээ, мэдээлэл
БАГШ НАР ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГЭЭР ӨРСӨЛДЛӨӨ
2019/01/23

    Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал болгон хоёр дахь жилдээ Ерөнхий боловсролын сургуулиудын багш, нийгмийн ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь багшийн ажлын салшгүй хэсэг” сэдэвт хууль, эрх зүйн дэвжээ тэмцээнийг Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 18 дугаар дунд сургууль дээр 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

Тус тэмцээнд нийт 5 багийн 46 багш  Боловсролын тухай хууль,  Бага дунд боловсролын тухай хууль , Зөрчлийн тухай хууль, Багшийн хөгжлийн тухай хуулийн хүрээнд өгөгдсөн асуулт хариулт, гэрийн даалгаврыг  гүйцэтгэж хууль, эрх зүйн мэдлэгээрээ өрсөлдөж тэргүүн байранд “Дэнс” баг шалгарлаа.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.