Мэдээ, мэдээлэл
04
1 сар
УЛАН-ҮДЭ ХОТЫН СЭЛЭНГЭ РАЙОНЫ ЗАСАГ ДАРГА, ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2019/01/04

       Монгол Улсын Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ОХУ-ын Улан-Үдэ хотын Сэлэнгэ районы Засаг даргын тамгын газар хоорондын хамтын ажиллагааны уулзалт арга хэмжээ өнөөдөр /2019.01.04/ боллоо. 

      Улан-Үдэ хотын Сэлэнгэ районы Засаг дарга Гармаев Станислав Дашневич, Засаг даргын орлогч Бубива Светлана Добчинова тэргүүтэй ИТХ-ын Төлөөлөгчид бусад албаны хүмүүс Хан-Уул дүүрэгт зочлон дүүргийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт хийж, харилцан ярилцаж, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцсон юм.

        Уулзалтад Хан-Уул дүүргийн төлөөлж ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, ИТХ-ын Төлөөлөгч, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны ТНБХХ-ийн дарга Л.Отгонхүү, СААХ-ийн дарга П.Амартүвшин нар оролцлоо.

     Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ районы Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хооронд өнгөрөгч 2018 онд боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтаар “Сурагч солилцоо”, “Монгол-Орос хэлний бэлтгэл”-ийн сургалт зохион байгуулж ажиллах талаар талууд харилцан ярилцаж, хамтран ажиллахаар санал нэгдлээ.

     Сэлэнгэ районы төлөөлөгчид айлчлалын хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй танилцах, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд үүний хүрээнд Арьс шир боловсруулах "Их эргэлт" ХХК, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах "Мон тулга" ХХК-ны үйл ажиллагаатай танилцуулах ажлыг зохион байгуулсан юм.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.