Мэдээ, мэдээлэл
03
12 сар
ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VI ХУРАЛДААНЫ ТОВ БАТЛАГДЛАА
2018/12/03

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцэн батлав.

Энэ удаагийн хурлаар ИТХ-ын ээлжит хуралдааны товыг баталж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Хан-Уул дүүргийн иргэдийг Төрийн дээд, одон медалиар шагнуулахаар тодорхойлогдсон тодорхойлолтыг дэмжин Нийслэлийн ИТХ-д уламжлахаар боллоо.

ИТХ-ын ээлжит VI хуралдаан 2018 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр болно. ИТХ-ын дарга Б.Цэрэн 2018 оны 11 дүгээр сарын 15-наас бүрэн эрх нь эхэлж буй Тэргүүлэгчдэд үнэмлэхийг гардуулж баяр хүргэлээ.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.