Төсөл хөтөлбөр
08
4 сар
Хан-Уул дүүрэг шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
2018/04/08

Хан -Уул дүүргийн захын хороолол, тэр дундаа гэр хорооллын иргэд амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж бололцоо хомс байсан бол одоо тус дүүргийн Яармаг, Нисэхийн хүүхэд, залууст зориулан 8-р хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.

Цэцэрлэг байгуулсан хэсэгт хогтой жалга байсныг өнгөрсөн 2014 оноос цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг эхлүүлж өчигдөр нээлтээ хийжээ.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нийт төсөвт өртөг нь 605 сая төгрөг бөгөөд гүйцэтгэгчээр “Тулга констракшн” ХХК ажиллаж  хүүхдийн тоглоомын талбай, саравч, бялдаржуулах төхөөрөмж, гэрэлтүүлэг зэрэг иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан орчин үеийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгож Хан-Уул дүүргийн өнгө үзэмжийг нэмэгдүүлсэн томоохон бүтээн байгуулалтыг иргэддээ хүлээлгэн өгчээ.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.