Төсөл хөтөлбөр
13
2 сар
Хан-Уул дүүрэгт шинэ усан спорт сургалтын төв нээгдлээ
2018/02/13

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Буянт-Ухаа 7 дугаар сургуулийн баруун талд байрлах Хан-Уул Усан спорт сургалтын төв өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус төв нь Хан-Уул дүүргийн иргэдийн бие бялдрыг эрүүл чийрэг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлсэн бөгөөд усан бассейн, фитнесс, саун гэсэн гурван төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Барилгын ажлыг “Азийн-Эрин” ХХК гүйцэтгэсэн ба өнөөдрийн байдлаар 18 хүний бүтэц бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Усан бассейн нь 7*25 метр харьцаатай, 1,7-2 метр гүнтэй, 3 замтай цагт 16-18 хүн зэрэг хүлээн авах хүчин чадал бүхий стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан бөгөөд бассейны усыг 24 цагаар озон болон хлороор ариутгадаг.

Фитнесс клуб  нь стандартын шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон, цагт 8-10 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.