Мэдээ, мэдээлэл
10
5 сар
ХУД-ИЙН 13, 14-Р ХОРООНД “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ИЙГ УГТАЖ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019/05/10

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтаж 2019 онд шинээр мэндэлсэн хүүхдүүд, 16 нас хүрсэн иргэдэд иргэний үнэмлэх, шинээр гэр бүл болсон хосуудад гэрлэсний гэрчилгээг гардуулж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ өнөөдөр 13, 14 дүгээр хороонд зохион байгуулагдсан бөгөөд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, 13-р хорооны Засаг дарга бөгөөд Туул тосгоны захирагч А.Одбаяр, ИТХ-ын Төлөөлөгч, 14-р хорооны Засаг дарга Н.Наранцацрал, ИНХ-ын дарга Н.Дорждулам, Д.Норовням, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Гадаад харилцаа, намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Оюунтуяа нарын албаны хүмүүс оролцож, хүндэтгэл үзүүллээ.

Мөн арга хэмжээний үеэр ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгч нар өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд хороодын халамжийн мэргэжилтэн болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтанууд иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.