Мэдээ, мэдээлэл
08
5 сар
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2019/05/08

Жил бүрийн 05 дугаар сарын 15-ны өдөр болдог “ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг 05 дугаар сарын 08-10 ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Өнөөдрийн арга хэмжээнд дүүргийн 5, 10 дугаар хорооны иргэд хамрагдсан бөгөөд ХУД-ийн ИТХ-ын Төлөөлөгч, Нийтлэг үйлчилгээний албаны захирал Ч.Базарзаяа, Төлөөлөгч, 10 дугаар хорооны Засаг дарга Ц.Чинзоригт, Төлөөлөгч Д.Уранцэцэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны Гадаад, харилцаа намын бүлэг хариуцсан хэлтсийн дарга Л.Отгонхүү, дүүргийн Улсын бүртгэлийн хэлстийн дарга С.Оюун-Эрдэнэ, Иргэний бүртгэлийн тасгийн дарга Д.Оюунтуяа, 5 дугаар хорооны Засаг дарга М.Ганболд нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү арга хэмжээний хүрээнд 2019 онд хороодод шинээр мэндэлсэн хүүхдүүд болон 16 насанд хүрч байгаа хүүхдүүдэд төрсний гэрчилгээ, цахим үнэмлэх олгож, шинээр гэр бүл болсон хосуудад гэрлэлтийн бүртгэлийг гардуулж хүндэтгэл үзүүллээ.

Мөн арга хэмжээний үеэр Төлөөлөгчид 2018 онд өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулсан ба хороодын халамжийн мэргэжилтэн болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтанууд иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.