Мэдээ, мэдээлэл
08
5 сар
ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2019/05/08

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэг чадварыг дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээ, мэдээ мэдээллийг хуулийн дагуу хурдан шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлтэй хамтран сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэнтэй холбогдуулан гарсан журмууд”, “Төрийн албаны тухай хууль, үзэл баримтлал” сэдвээр Төрийн албаны зөвлөлийн Референт Э.Эрдэнэхишиг, Дотоод хэргийн их сургуулийн багш, Дэд профессор, Хууль зүйн доктор, Цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхзул нар оролцогчдод мэдлэг олгож, санал солилцсон юм.

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.