Бидний тухай
11
2 сар
ИТХ-ын даргын Мэндчилгээ
2018/02/11

Хан Богд уул, Хатан туулаараа овоглосон нийт Хан-Уулчууд та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.

Иргэдийнхээ аз жаргалтай тайван амьдрал, эрүүл “ЭКО” Хан-Уул дүүргийг бий болгохын төлөө сонгогч түмнийхээ итгэл найдварыг хүлээж сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан манай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дүүргийнхээ цаашдын хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулж, иргэдтэйгээ эрх ашгийг цаг ямагт хамгаалж ажиллах болно. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын залгамж халааг мэргэжлийн баг хамт олноор бүрдүүлж дүүргийн эдийн засаг, нийгмийн чадавхи бололцоог улам бүр нэмэгдүүлэхийг төлөө хэлтсийн зохион байгуулалтыг хийлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба нь “Хуралдаан зохион байгуулалт, эрх зүй”, “Хууль тогтоомж, хурлын шийдвэрийн сурталчилгаа, хяналт”, “Санхүү, аж ахуй” болон “Төлөөлөгч, Намын бүлэг хариуцсан хэлтэс” гэсэн дөрвөн хэлтэстэйгээр иргэн танд үйлчлэхээр ажиллаж байна. Хан-Уул дүүрэгтэй хувь заяагаа холбосон нийт иргэд та бүхний гэр бүл, үр хүүхдүүд эрүүл энх, инээд баясал дүүрэн байж хийж бүтээсэн бүхэн тань амжилт арвин бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3-р хороо, иргэдэд үйлчлэх төв байр
Холбоо барих утас: 11-342491, 7777-1965
Имэйл хаяг: info@khanuul.mn
Copyright © 2019 Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Бүх эрхийг хуулиар хамгаалсан.